• Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан
  • Дархадын цэнхэр хотгор
    2013 оны 04 сарын 04 | Сэтгэгдэл: 5


    Дархадын цэнхэр хотгор гэж алдаршсан байгалийн үзэсгэлэнт газар нь Ринченлхүмбэ, Улаан-Уул, Цагааннуур сумын нутаг юм. Дархадын хотгор гэдэг бол Хорьдол Сарьдагийн нуруу  Улаан тайгын  уулсын хооронд орших  Шишгэд  голын сав газар, түүнд цутгасан олон жижиг гол горхи, эргэн тойрон өндөр уулсаар  хүрээлэгдсэн тал хөндийг хэлнэ. Энэ хотгор  далайн түвшнээс дундажаар 1500-1600 орчим метр өргөгдсөн, зүүн хойноос баруун урагш 150 орчим км урт, 40 км орчим өргөн гонзгой дөрвөлжин хэлбэртэй. 42,7 мянган га газрыг эзэлнэ. Дархадын хотгорын хойд хэсгээр  Тагна Соёны нурууны өндөр уулс, зүүн өмнөд талаар  Хорьдол Сарьдагийн нуруу түүний салбар уулс, Жиглэг, Жарын даваа, Дэлгэрхаан, Урандөш, Шилүүст зэрэг өндөр сүрлэг , шовх оргил бүхий уулс байна.
    Баруун талаар Ивэд, Хармай, Мунгараг голын усны хагалбар, Хан тайга, Хөх тайга,  Лам тайгын салбар уулсаар  хүрээлэгдсэн, өмнө талаар Өл, Тоомын өндөр даваа байна. Дархадын хотгор нь манай уулсын хамгийн олон нууртай газар бөгөөд нийидээ 150-иад орчим, том жижиг нуур тойром байдаг. Эдгээр нууруудыг  Багтага, Хөг, Гуна, Арсай, Шарга, Хогорго, Тэнгис, Шишгэд зэрэг олон арван голын ус тэтгэдэг.
    Ургамалын аймгийн хувьд шинэс, хуш,  гацуур, нарс, жодоо, даль, сурнага ургадаг бөгөөд Ринченлхүмбэ сумын Харууны голд ургадаг  хар модны өндөр 45 метр өндөрт хүрдэг. Үнэг, чоно, мануул, хэрэм, дорго, үен, зээх, аргаль, янгир, зэрлэг цаа буга, булга халиу зэрэг  20 орчим дүрсийн амьтан байна.

    Холбоотой мэдээ
    Сэтгэгдэл
    • баги: 2013 оны 10 сарын 19

      манай хөвсгөл нутагч сайхан нутаг шүү

    • Sugarjaw: 2014 оны 01 сарын 08

      vneheer saihan nutag ene nutagt torj ossondoo vneheer baharhaj yawdagaa

    • Зочин: 2014 оны 01 сарын 18

      shan nutag shu, mgliin hamgiin shan gazruudiin neg bol manai huvsgul ter chigeeree.

    • Dalai: 2014 оны 03 сарын 12

      Tursun nutgara baharhaj bna

    • П.Нямаа: 2014 оны 09 сарын 01

      Миний нутаг Хөвсгөл аймаг тэр чигээрээ сайхан нутаг би нутгийнхаа уул усанд зальбирч сэтгэлдээ тээж явдаг .Ер нь монгол нутаг сайхан нутаг хүний сэтгэлийг татам нутгаа хайрлаж хамгаалж явахыг монгол зон олноосоо хүье.

    Таны нэр:
    Сэтгэгдэл: