• Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан
  • Мөнх хааны гэрэлт хөшөө
    2013 оны 05 сарын 10 | Сэтгэгдэл: 0


    Нэрт эрдэмтэн О.Намнандорж судалгааны ажлаар явж байхдаа нутгийн иргэд Чингүнжавын түшлэг гэдэг хөшөө байдаг тухай ярилцдагийг сонсож, байгаа газарт нь очиж үзээд энэ хөшөө мөнх хаанд зориулсан болохыг судлан тогтоосон байна.
    Эл хөшөө Ар булаг, Бүрэнтогтох сумын зааг, Дэлгэрхаан уулын өвөр, Дэлгэрмөрний зүүн хойд хөвөөн дэх Мөнх хааны орд тууриас олдсон. Хөшөөг хөх занар чулаагаар бүтээж зузаан боржин чулуун дээр углуурга гарган суулгасан бөгөөд 144 см өндөр, 78 см өргөн, 20см зузаантай. Суурийг 100 см урт, 68 см өргөн, 40см өндөр хүрэн боржин чулуугаар бүтээж, дээр нь 46 см урт, 20 см гүн, 20 см өргөн 2 метр углуурга гарган хөшөөг суулган тогтоосон байна. Хөшөө нь суурийн хамт  184 см өндөр, 1тн орчим хүнд жинтэй аж. Хөшөөний нүүрэн талын хоёр талаар хоорондоо 3,5 см зайтай, нарийн гурив гарган дундуур нь эвэр угалз сийлсэн байдаг. Тэгээд эхэнд нь гурван мөр үгийг Монгол бичгээр сийлж , түүнтэй зэрэгцүүлэн 12 мөр хятад бичгийн268 үсгийг сийлжээ. Монгол бичгээр бичсэнийг уншвал: Урагийн урагаар  хэдэн хэдэн үест Мөнх хаан түмэн түмэн насалтугай. Барс түүгээ босгуул хүртэл ана-д давиргандучралт буян хүртүгэй гэжээ. Эл хөшөөг 1257 оны зуны дунд сарын 20-ны үеэр Мөнх хаан хятадын сүн улсыг гурван замаар байлдаж явсан үед хүргэн Тавнан, гүнж Исижи нар аавдаа зориулж босгуулан байх гэж зарим судлаачид үздэг. Мөнх хааныг амьд байхад түүнд нас буян хайрлахад зориулж эл хөшөө босгосон гэж судлаачид үзэж байна.

    Холбоотой мэдээ
    Сэтгэгдэл
      Сэтгэгдэл байхгүй.
    Таны нэр:
    Сэтгэгдэл: